1. Хэрвээ тэмцээний ялагч нь шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзвал шагналаа авах боломжгүй болох уу?
+
Шагналаа авах боломжтой. (Гэхдээ, шагнал гардуулах ёслолд оролцох эрхийг өөр зүйлээр орлуулах боломжгүй.)
2. Хэчнээн хүн Япон улс руу явахаар уригддаг вэ?
+
12-р уралдааны шагналын эзэд болон уригдах хүмүүсийн тоо нь одоогоор шийдэгдээгүй байна. Энэ талаарх мэдээллийг
Олон Улсын Хэмжээний Шалгаруулалтын дараа зарлах болно.
3. Тусгай шагнал гэж юу вэ? Тусгай шагналд түрүүлсэн хүн Япон улс руу уригдах уу?
+
Тусгай шагналууд гэдэгт Ерөнхийлөгч Акио Тоёотагийн нэрэмжит шагнал, Инженер сэтгэлгээний шагнал, Намайг
инээлгээч! (Онлайнаар сонгогддог шагнал) гэсэн шагналууд багтана. Шагналын эзэд нь Япон улсад болох шагнал
гардуулах ёслолд уригдана.
4. Хэдэн хүн шагнал авсан хүнийг дагаж Япон улсруу явах боломжтой вэ?
+
Ялагч бүрийг дагаж эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь (1 хүн) хамт Япон улсад уригддаг. Харин 1-ээс олон хүн
дагалдаж явах тохиолдолд зардлыг тухайн хүн өөрөө юмуу батлан даагч нь хариуцах ёстой болдог.
5. Зөвхөн 9 хүн (3 категори х 3 бүтээл) олон улсын хэмжээний шалгаруулалтад оролцох эрхтэй юу?
+
Улс бүрээс, категори болгоноос 3 хүн нийт 9 хүн тэмцээнд оролцож болдог. 9-өөс цөөн бүтээл оролцож болох ч,
тэмцээний ялагч болох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд бид аль болох хамгийн их бүтээлээр оролцохыг санал болгодог.
6. Ялагчтай дагалдаж явах гэр бүлийн нэг гишүүнээс гадна нэмэлтээр 2 дахь хүн нь өөрийн зардлаа төлбөл явж болох
уу? Хэрэв боломжтой гэвэл, ямар бэлтгэл хангах ёстой вэ?
+
Тухайн хүн аяллын билет болон буудлыг өөрөө зохицуулна, гэхдээ Тоёота Мотор Корпорацаас сонгосон ялагчийн аяллыг
зохион байгуулж буй аяллын агентаар дамжуулна. Мөн шагнал гардуулах ёслолыг үзэж болох ч, оролцогчдын тооны
хязгаарлалтын улмаас бусад хөтөлбөрүүдэд оролцох боломжгүй бөгөөд автобусаар явах болон хоол захиалга нь тусдаа
хийгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
7. Та хүүхдийнхээ зургийг ямар сувгаар бүртгүүлэх боломжтой вэ ?
+
- Вэбсайтын БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ дээр дарж материалаа бөглөн шууд бүртгүүлэх боломжтой
-
Зургийг, бүртгэлийн маягтыг татан авч бөглөн social@mongolcontent.mn гэсэн хаягаар өөрийн зурагтай хамт илгээх
боломжтой.
-
Өөрийн биеэр доорх 4 хаягаар хүргэж өгөх боломжтой.
-
Монгол Контент ХХК оффист /09:00-18:00 хооронд/ Ялалтын талбайн баруун урд талд, ТЭДИ төвийн чанх баруун
талд, хуучнаар Марс төвийн байр
- Toyota Mongulia Munkhada /Мөнххада/ Яармаг дахь үзэсгэлэнгийн танхимд /09:00-18:00 хооронд/
-
Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/ Тээврийн Цагдаагийн Албаны дэргэдэх Тоёота засварын төв /09:00-18:00
хооронд/
- Тоyota- Top Motors /БГД 6-р хороо, 10-р хороолол Энхтайваны өргөн чөлөө/
-
Бүтээлийг шуудангаар хүргүүлэх мөн боломжтой. Шуудан илгээх хаяг: Монгол улс, 15171 Улаанбаатар хот, Чингэлтэй
дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж 18/1, Марс төв, Монгол Контент ХХК
Хэрвээ та И-мэйл хаягаар бүтээлээ илгээх бол
энэ линкээр орж АНКЕТ-аа
татан авч бөглөнө үү.
8. Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага юу вэ?
+
- Мөрөөдлөө биелүүлэхэд чинь туслах машиныг зөвхөн өөрийн сэтгэмжээр төсөөлөн зурсан байх.
- Өөрийн бүтээлийн санааг товч тайлбарласан нэр өгсөн байх.
- Цаасны хэмжээ: 400мм x 550 мм -ээс илүүгүй байх.(Тохиромжтой хэмжээ А3)
- Бүтээл нь 5мм -с зузаангүй байх.
- Бүх төрлийн өнгө, будгийн хэрэгсэл ашиглаж болно.
- Хар, цагаан буюу зураасан зургийн ажилбар хүлээн авахгүй
- Компьютер график ашигласан болон бусадтай хамтран зурсан бүтээлийг хүлээн авахгүй.
-
Зохиогчийн эрхийг хөндөөгүй, бусдын оюуны өмчийг ашиглаагүй байх. Тухайлбал Disney -н үлгэрийн баатруудыг
зурахаас татгалзах
-
Өмнөх онуудын Тоёота Мөрөөдлийн машин зургийн уралдаааны оролцогчдын алдартай бүтээлүүдээс дууриахгүй байх
- Бүртгэлийн маягтын мэдээлэл БҮРЭН байх