slide-back slide-white slide-back-blue slide-blue slide-child slide-star slide-element

Мөрөөдлийн машин зургийн уралдаан

“Мөрөөдлийн машин“ сэдэвт зургийн уралдаанд оролцож авьяас чадвараа нээн харуулах боломжийг хүүхдүүд та бүхэнд Тоёотагийн ах эгч нар нь олгож байна. Хязгааргүй чөлөөт сэтгэлгээтэй 15 хүртэлх насны ямар ч хүүхэд оролцож болно.

Уралдааны болзол

ХАМТДАА МӨРӨӨДӨЦГӨӨЕ!!

Агуу бүтээлүүд мөрөөдлөөс эхэлдэг бөгөөд мөрөөдөл нь бага наснаас эхэлдэг гэдэгт Тоёота итгэдэг.

Тоёота Мотор корпорацаас зохион байгуулж буй олон улсын хүүхдийн хамгийн том зургийн уралдаан нь дэлхийн 75 улс орны олон мянган бяцхан мөрөөдөгчид болон уран бүтээлчдийг нэгтгэж чадсан өргөн цар хүрээтэй бүтээлч төсөл юм. Хязгааргүй чөлөөт сэтгэлгээ, уралдааны энгийн болзол, Тоёотагийн бэлэг дурсгалын шагналууд нь хүүхдүүд та бүхэнд мөрөөдлөө биелүүлэх, бүтээх их баяр баяслыг олгодог юм.

1. ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ ?

Бүртгэлийн маягтыг эцэг эх, асран хамгаалагчийн гарын үсэг болон бусад мэдээллийг орхигдуулахгүй онлайнаар бүрэн бөглөсөн байх шаардлагатай.

2. ЗУРАХ САНАА БАЙХГҮЙ БАЙВАЛ ЯАХ ВЭ ?

Дараах байдлаар төсөөлөн бодоод зураад үзээрэй!

Таны мөрөөдлийн машин ямар харагдах вэ? Энэ нь хэрхэн ажилладаг вэ? Энэхүү машинаар чи ямар ирээдүйг бүтээхийг хүсч байна вэ?
Эдгээр асуултуудыг Тоёотагийн инженерүүд шинэ машин зохион бүтээх үедээ өөрсдөөсөө асуудаг юм.

"ГАЛЛЕРЕЙ" хэсгээс тэмцээний үе үеийн шагналт байр эзэлсэн бүтээлүүдийг харж, санаа аваарай.