ХАМТДАА МӨРӨӨДӨЦГӨӨЕ!!
Агуу бүтээлүүд мөрөөдлөөс эхэлдэг бөгөөд мөрөөдөл нь бага наснаас эхэлдэг гэдэгт Тоёота итгэдэг.
Тоёота Мотор корпорацаас зохион байгуулж буй олон улсын хүүхдийн хамгийн том гар зургийн уралдаан нь дэлхийн 75 улс орны олон мянган бяцхан мөрөөдөгчид болон уран бүтээлчдийг нэгтгэж чадсан өргөн цар хүрээтэй бүтээлч төсөл юм. Хязгааргүй чөлөөт сэтгэлгээ, уралдааны энгийн болзол, Тоёотагийн бэлэг дурсгалын шагналууд нь хүүхдүүд та бүхэнд мөрөөдлөө биелүүлэх, бүтээх их баяр баяслыг олгодог юм.

1. ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ ?
Тоёота Мотор Корпорацын Монгол дахь албан ёсны дилэрүүд болох Таван Богд ХХК, Мөнххада ХХК-аар дамжуулан уралдаанд оролцох боломжтой. Уралдаанд бүтээлээ ирүүлэхдээ бүртгэлийн маягтыг заавал бөглөсөн байх шаардлагатай юм. Бүртгэлийн маягтыг дармал үсгээр бөглөсөн байх ба эцэг эх, асран хамгаалагчийн гарын үсэг болон бусад мэдээллийг орхигдуулахгүй бүрэн бөглөсөн байх шаардлагатай.
2. ЗУРАХ САНАА БАЙХГҮЙ БАЙВАЛ ЯАХ ВЭ ?
Дараах байдлаар төсөөлөн бодоод зураад үзээрэй!
Таны мөрөөдлийн машин ямар харагдах вэ? Энэ нь хэрхэн ажилладаг вэ? Энэхүү машинаар чи ямар ирээдүйг бүтээхийг хүсч
байна вэ?
Эдгээр асуултуудыг Тоёотагийн инженерүүд шинэ машин зохион бүтээх үедээ өөрсдөөсөө асуудаг юм.
"ГАЛЛЕРЕЙ" хэсгээс тэмцээний үе үеийн шагналт байр эзэлсэн бүтээлүүдийг харж, санаа аваарай.