ХАМТДАА МӨРӨӨДӨЦГӨӨЕ!!

Агуу бүтээлүүд мөрөөдөлөөс эхэлдэг бөгөөд мөрөөдөл нь бага наснаас эхэлдэг гэдэгт Тоёота итгэдэг.

Тоёота Мотор корпорациаас зохион байгуулж буй олон улсын хүүхдийн хамгийн том гар зургийн уралдаан нь дэлхийн 75 улс орны олон мянган бяцхан мөрөөдөгчид болон уран бүтээлчдийг нэгтгэж чадсан өргөн цар хүрээтэй бүтээлч төсөл юм. Хязгааргүй чөлөөт сэтгэлгээ, уралдааны энгийн болзол, Тоёотагийн бэлэг дурсгалын шагналууд нь хүүхдүүд та бүхэнд мөрөөдлөө биелүүлэх, бүтээх их баяр баяслыг олгодог юм.