FAQ

Ask Question

General

Асуулт #1

Хэрвээ тэмцээний ялагч нь шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзвал шагналаа авах боломжгүй болох уу?

Хариулт

Шагналаа авах боломжтой. (Гэхдээ, шагнал гардуулах ёслолд оролцох эрхийг өөр зүйлээр орлуулах боломжгүй.)

Асуулт #2

Хичнээн хүн Япон улсруу явахаар уригддаг вэ?

Хариулт

12-р уралдааны шагналын эзэд болон уригдах хүмүүсийн тоо нь одоогоор шийдэгдээгүй байна. Энэ талаарх мэдээллийг Олон Улсын Хэмжээний Шалгаруултын дараа зарлах болно.

Асуулт #3

Тусгай шагнал гэж юу вэ? Тусгай шагналд түрүүлсэн хүн Япон улсруу уригдах уу?

Хариулт

Тусгай шагналууд гэдэгт Ерөнхийлөгч Акио Тоёотагийн нэрэмжит шагнал, Инженер сэтгэлгээний шагнал, Намайг инээлгээч! (Онлайнаар сонгогддог шагнал) гэсэн шагналууд багтана. Шагналын эзэд нь Япон улсад болох шагнал гардуулах ёслолд уригдана.

Асуулт #4

Хэдэн хүн шагнал авсан хүнийг дагаж Япон улсруу явах боломжтой вэ?

Хариулт

Ялагч бүрийг дагаж эцэг эх, асран хамгаалагчийн аль нэг нь (1 хүн) хамт Япон улсад уригддаг. Харин 1-ээс олон хүн дагалдаж явах тохиолдолд зардлыг тухайн хүн өөрөө юмуу батлан даагч нь хариуцах ёстой болдог.

Асуулт #5

Зөвхөн 9 хүн (3 категори х 3 бүтээл) олон улсын хэмжээний шалгаруулалтанд оролцож эрхтэй юу?

Хариулт

Улс бүрээс, категори болгоноос 3 хүн нийт 9 хүн тэмцээнд оролцож болдог. 9-өөс цөөн бүтээл оролцож болох ч, тэмцээний ялагч болох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд бид аль болох хамгийн их бүтээлээр оролцохыг санал болгодог.

Асуулт #6

Ялагчтай дагалдаж явах гэр бүлийн нэг гишүүнээс гадна нэмэлтээр 2 дахь хүн нь өөрийн зардлаа төлбөл явж болох уу? Хэрэв боломжтой гэвэл, ямар бэлтгэл хангах ёстой вэ?

Хариулт

Тухайн хүн аяллын билет болон буудлыг өөрөө зохицуулна, гэхдээ Тоёота Мотор Корпорациас сонгосон ялагчийн аяллыг зохион байгуулж буй аяллын агентаар дамжуулна. Мөн шагнал гардуулах ёслолыг үзэж болох ч, оролцогчдын тооны хязгаарлалтын улмаас бусад хөтөлбөрүүдэд оролцох боломжгүй бөгөөд автобусаар явах болон хоол захиалга нь тусдаа хийгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэрхэн бүртгүүлэх вэ?